11o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал болно

2019-08-19 09:49:44

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 

09:00 цагт "Эрх үүрэг, оролцоо" гарын авлага зохиогч Бусакорн Сурияасарн манай улсад ирж, уг гарын авлагыг манай орны нөхцөлд нийцүүлэн боловсруулах асуудлаар багш, судлаачидтай хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд

10:00 цагт Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал болно.

10:00 цагт Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлэг хуралдана.

Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд

10:00 цагт Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл хуралдана. 

Үйлдвэрлэл урлалын политехник коллежид 

10:00 цагт Мэргэжил сурталчилах нээлттэй хаалганы өдөрлөг болно. Өдөрлөгөөр сургуультай танилцаж, сонирхсон мэдээллээ мэргэжлийн багш нараас авах боломжтой. 

"Чингис хаан" нисэх буудалд 

17:00 цагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн газардана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөрх ард нийтийн санал асуулгад та оролцох уу?

Нийт санал өгсөн: 28