-13o
Улаанбаатар хот
mobile menu

“Сэлэнгэ 2019” сургуулилалтын үеэр ЗХУ-ын 13 дайчны шарилыг олжээ

2019-08-20 10:26:15

Монгол, ОХУ-ын цэргийн хамтарсан “Сэлэнгэ 2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилалт Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн сургуулилалтын талбайд үргэлжилж байна.

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан зохион байгуулж буй тус сургуулилалтад хоёр талаас 1500 гаруй цэргийн алба хаагч болон 400 гаруй цэргийн техник хэрэгсэл оролцож буй юм. Энэ удаагийн сургуулилалт нь анх удаа нисэх хүчин оролцож буйгаараа онцлог болж байна. Чойбалсан хотын нисэх буудалд “МИ-242”, “Ми-8АМТШ” нисдэг тэргүүд хүрэлцэн иржээ.

ОХУ-ын талыг ахалж буй дэслэгч генерал Михаил Носулев “Бид хээрийн сургуулилалтын үеэр Халхын голын дайнд оролцсон цэрэг дайчдын цогцсыг хайж ажил хийж байна. Бид ЗХУ-ын 13 дайчны шарил олдсон. Сургуулилалтын үеэр хүндэтгэлтэйгээр оршуулах болно” хэмээн мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Та сайжруулсан шахмал түлшийг угаарын хий аюултай гэж үзэж байна уу

Нийт санал өгсөн: 1