8o
Улаанбаатар хот
mobile menu

Малын яс их хэмжээгээр хаясан зөрчлийг шалган шийдвэрлэж байна

2019-08-20 13:00:00

"Иргэн төвтэй-Төрийн үйлчилгээ-2019" аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн 12 дугаарын хорооны иргэдээс тус хороонд байрлах айл нь малын толгой шулж орчныг бохирдуулж байна гэсэн гомдлын дагуу Дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар иргэн О нь ажилчдын ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй, гадна орчинд малын яс их хэмжээгээр хаяж орчныг бохирдуулсан зөрчлийг илрүүлж, илэрсэн зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ноогдуулж, зөрчийн үр дагаврыг арилгуулах талаар эрх бүхий албан тушаалтаны албан даалгавар өгч ажиллалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл