Сансарын колонкийн замын урд байрлах 57 дугаар байран дээрээс амиа хорлох гэж завдсан охиныг Онцгой байдлын аврагчид амжилттай аварлаа. Охин байрны дээвэр дээр 2 цаг орчим зогссон бөгөөд онцгой байдал, цагдаагийн албан хаагчид цаг гаруйн хугацаанд ярилцсаны эцэст охины ээж иржээ. Ээж нь "Миний охин үсэрч болохгүй шүү" хэмээн уйлсаар дээш гарчээ. Охиныг ээж болон албан хаагчидтай ярилцаж байх зуур онцгойгийн албан хаагч гарнаас нь татаж буулгасан гэх мэдээлэл байна. Гэхдээ албан бус эх сурвалжууд нэгэн залуу ирж аварсан гэнэ.
Амиа хорлохоор завдсан охиныг амжилттай аварлаа
2016-03-11 13:31:00