-5o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн ослын улмаас 2018 онд 562 хүн амь насаа алджээ

2019-08-23 09:15:58

Улсын хэмжээнд 2018 онд зам тээврийн ослын шинжтэй дуудлага 81,211-ийг хүлээн авч 29,474 зам тээврийн осол бүртгэн шалгасан байна

Улсын хэмжээнд 2018 онд тээврийн ослын шинжтэй дуудлага өмнөх оноос 11,050, бүртгэгдсэн зам тээврийн осол 7,117 нэгжээр тус тус буурсан байна. 

Зам тээврийн ослын шинжтэй дуудлагын 95.2 хувь буюу 77,306 нь нийслэл Улаанбаатар хотод бол 4.8 хувь буюу 3,905 дуудлага нь орон нутагт бүртгэгджээ.

Эх сурвалж: ҮСХ

Бүртгэгдсэн зам тээврийн ослыг ослын хэлбэрээр нь авч үзвэл, улсын хэмжээнд

  • 25,176 буюу 85.4% нь мөргөлдөх
  • 2,519 буюу 8.5% нь явган хүн дайрах
  • 805 буюу 2.7% нь онхолдох
  • 648 буюу 2.2% нь үл хөдлөх зүйл мөргөх
  • 16 осол зорчигч унагах
  • 113 нь унадаг дугуйтай хүн мөргөх
  • 93 нь мал, амьтан дайрах
  • 104 нь бусад хэлбэртэй байна.

Зам тээврийн ослын улмаас 2018 онд нийт 5,323 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирчээ. Үүнээс 562 хүн амь насаа алдаж, өмнөх оноос 55 хүн буюу 10.8 хувиар өссөн байна. Ослын улмаас нас барсан тэрхүү 562 хүний 

  • 233 буюу 41.5 хувь
  • гэмтсэн 4,761 хүний 1,679 буюу 35.3 хувийг 35-54 насны хүмүүс эзэлсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment