8o
Улаанбаатар хот
mobile menu

Бусдын овог, нэр, регистр ашиглан гадаад паспорт гаргуулж, хил нэвтэрсэн этгээдийг эрэн сурвалжилж байна

2019-08-23 10:12:09

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт холбогдсон этгээдийг эрэн сурвалжилж байна. Уг этгээд нь бусдын овог, нэр, регистрийг ашиглан гадаад паспорт хуурамчаар гаргуулан авч, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрчээ.

Танд энэ хүний талаар өгөх мэдээлэл байгаа бол 92263619, 92007770, 106 дугаарын утсаар холбогдож, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье. Мэдээллийн нууцыг чандлан хадгалах болно.

Үнэн зөв мэдээлэл ирүүлсэн тохиолдолд Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалд заасны дагуу мөнгөн урамшуулал олгоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment