-12o
Улаанбаатар хот
mobile menu

Цэцэрлэгийн цахим элсэлт өнөөдөр эхэллээ

2019-08-23 10:26:01

2016-2017 оны  хичээлийн жилээс төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн билээ.“Цахим бүртгэл” бүртгэл 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжилсэн билээ.

“Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Баасан гаригийн 09:00 цагт нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг явагдах юм. Шинээр элсэх хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.

Өмнөх хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг 2019 оны 08 дугаар сарын 26-наас 30-ны өдрүүдэд харьяа цэцэрлэг дээр очиж гэрээгээ сунгуулах юм байна.

“Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын системд бүртгүүлсэн гар утсанд мессэжээр илгээх ажээ. Мөн tsetserleg.ulaanbaatar.mn системийн “Шалгах” цэс рүү орж хүүхдийнхээ бүртгэлийн дугаарыг оруулж, цэцэрлэгтээ элссэн эсэхийг шалгах боломжтой юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. UROLOGIST
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM $780,000.00USD
2019/08/25 197.210.47.51
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Та сайжруулсан шахмал түлшийг угаарын хий аюултай гэж үзэж байна уу

Нийт санал өгсөн: 4