8o
Улаанбаатар хот
mobile menu

“Санхүүгийн мөчлөг ба хямрал” сэдэвт сургалт болно

2019-08-26 09:00:49

Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд 

08:30 цагт Азийн 10 орны төв банкуудын төлөөллийг хамруулсан “Санхүүгийн мөчлөг ба хямрал” сэдэвт сургалт болно.

ЮНЕСКО-гийн Монгол Үндэсний комиссын хурлын танхимд

09.30 цагт БСШУСЯ, Соёл, урлагийн газар, ГХЯ-наас ЕАБХАБ-ын Үндэстэн дамнасан аюул, заналхийлэлтэй тэмцэх газартай хамтран "Соёлын өвийн хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх" сэдэвт олон улсын сургалт, семинар зохион байгуулна. 

Холидэй Инн Зочид буудлын хурлын танхимд

11:30 цагт “Oзон-уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи” үзэсгэлэн, дугуй ширээний хэлэлцүүлэг болно. 

БНСУ-ын Элчин сайдын яаманд

15:00 цагт  тус улсын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ. /визний хөнгөлөлтийн асуудлаар/

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн "White Rock" төвд

15:00 цагт "Хүчээ нэгтгэе: Залуучуудын манлайлал" Монголын залуучуудын хөгжлийн үндэсний тавдугаар чуулган болно. Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хот хөдөөгийн залуусын төлөөлөл 600 гаруй залуус оролцно

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл