8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ 99 гишүүнтэй, 5 жилээр сонгогдох дундын хувилбарыг МАН дэмжлээ

2019-08-26 09:16:16

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг түр завсарлаад байсан.Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд санал,төслөө оруулсан ч  МАН дангаар үндсэн хуулийг олонхоороо хүч түрэн батлах бус төрийн тэргүүн болоод сөрөг хүчин, бусад нам эвсэлүүдийн байр суурийг хүлээн авч, зөвшилцөж, харилцан саналуудаа тусган хуулийг батлах ёстой гэсэн байр сууринаас хандаж зөвшилцөх асуудлыг энэ өдрүүдэд өрнүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын гишүүдийн тоог 108,бүрэн эрхийн хугцааг таван жил, сонгуулийн тогтолцоог холимог байх хувилбарыг оруулсан. Энэ саналыг МАН-ын бүлэг хэлэлцэж мөн АН-ын гишүүдээс 99 гишүүнтэй байх саналыг гаргаж байсанг дэмжиж, бусад намуудын хувилбаруудыг хүлээн авч санал солилцон дундын хувилбарыг сонгох шийдэлдөчигдөр хүрсэн.

Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 108 биш 99, бүрэн эрхийн хугацааг дөрвөн жилээр сонгогддог тогтолцоог 5 жил болгон нэмэгдүүлэх өөрчлөлтийг дэмжив.

Харин Ерөнхийлөгчийн оруулж ирсэн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг Үндсэн хуульд тусгана гэхээсээ илүү Сонгуулийн тухай хуулиар шийдэх боломжтой гэсэн саналд нэгдсэн байна. Хэдийгээр эрх баригч нам мөрийн хөтөлбөртөө үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах амлалт оруулсан ч “эцэг хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд хариуцлагатай хандаж байна.

Нөгөөтэйгүүр хоёрдугаар хэлэлцүүлэг дээр ийнхүү удаан санал нэгтгэгдэж буй шалтгаан нь дэгтэй холбоотой. Учир нь гуравдугаар хэлэлцүүлэг дээр шинэ санал хүлээж авах боломжгүй бөгөөд найруулга хийх, зарим саналыг хасах учиртай. Тиймээс МАН-ын бүлэг олонхоороо хуулийг батлах бус зөвшилцөж ойлголцоход цаг гаргажээ. 

Ямартай МАН-ын бүлгийн дэмжсэн 99 гишүүнтэй байх дундын хувилбарыг олон нийтийн зүгээс болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналд нэгдсэн эрдэмтэн судлаачид, олон нийт дийлэнх нь дэмжсэн байр суурьтай байгаа нь харагдаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Лаларууд зөөлөн суудалд олноороо, олон жил сууж идэж уух хувилбараа зүтгүүлж байна. Ард олон яасан ч дэмжихгүй
2019/08/26 103.212.119.151