8o
Улаанбаатар хот
mobile menu

Цамбагарав ууланд авиралт хийхээр гарсан жуулчин сураггүй болжээ

2019-08-26 14:30:00

Онцгой байдлын ерөнхий  газарт өнгөрсөн  амралтын өдрүүдэд үйлдвэрлэлийн осол , сураггүй алга болсон ослууд бүртгэгджээ. Тухайлбал, ням гарагт  Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн Цагаан цахир гэдэг газар “Эко хэлхээ” ХХК-ийн жонш баяжуулах үйлдвэрийн хүдрийн нөөцийн агуулахад бөглөрсөн хүдрийг гаргахаар ажиллаж байсан тус уурхайн тээрмийн оператор Э шороонд дарагдаж, амиа алджээ. Хэргийн газарт тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очин 26 настай, эрэгтэй Э-ийн цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Мөн бямба гаригт буюу наймдугаар сарын 24-ны өдөр  Бүгд Найрамдах Итали улсын харьяат  76 настай, эрэгтэй Л нь  аялал, жуулчлалын “Казак тоур” ХХК-ийн суудлын автомашинаар Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Цамбагарав ууланд авиралт хийхээр гараад сураггүй болжээ. Тэрбээр мөн  өдрийн 17.00 цагт бууж ирнэ гэж жолоочдоо хэлээд явсан боловч буцаж ирээгүй бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн найман  алба хаагчид хоёр бүлэгт хуваагдан 3728 метрийн өндөрлөг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 06.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл