8o
Улаанбаатар хот
mobile menu

Дональд Трамп Жр: Монгол улс миний харсан хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг байлаа

2019-08-26 12:34:00

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү болох Дональд Трамп Жр нэлээд хэд хоногийн өмнө аяллын шугамаар  Монгол улсад ирсэн талаар мэдээлэл цацагдсан билээ. 

Тэрбээр 10 хоногийн хугацаанд аялаад өчигдөр орой нутаг буцсан байна. Дональд Трамп Жр инстаграм хуудсандаа аяллын тухай сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрээр “Өнгөрсөн долоо хоногт хүү Доннигийн хамт Монгол улсаар аяллаа. Бид маш урт замыг мориор туулсан. Монгол улс миний харсан хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг байлаа. Хүмүүс нь ч сайхан сэтгэлтэй, халуун дулаанаар угтаж авсан. Ийм гайхалтай аяллын дараа энгийн амьдралдаа эргэн орох нь харамсалтай санагдаж байна. Удахгүй бүр олон зураг хийх болно ” хэмээжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл