8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг цуцаллаа

2019-08-26 16:02:00

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөделгөөний албаны дарга Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан. Айлчлалынхаа үеэр төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч X.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт бараалхаж, яриа хэлэлцээ хийсэн байна.

Тус айлчлал, уулзалтын үр дүнд БНСУ-ын виз мэдүүлгэд дараах өөрчлөлтийг оруулж, 2019.09.02-ны өдрөөс эхлэн хэрэгжүулж эхлэхээр тогтжээ.

Үүнд:

  • БНСУ-ын ЭСЯ-ны визийн материал шалгах үүрэг бүхий консулын орон тоог 2-оор нэмэх 
  • Виз мэдүүлэхэд байршуулж буй 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг цуцлах
  • БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол иргэдийн гэр бүл /эхнэр, нөхөр/-ямар нэг мөнгөн барьцаа, нэмэлт шаардлага тавихгүйгээр сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг хавсарган өгсөн тохиолдолд 90 хоногийн виз олгох
  • БНСУ-д визийн хугацааг хэтрүүлэх магадлал багатай, тус улсад өмнө нь хууль ёсоор зорчиж байсан иргэд болон төрийн албан ажлаар зорчих иргэдийн виз мэдүүлгийг яаралтай горимоор хянаж 10 хоногийн дотор шийдвэрлэх зэрэг болно.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
yrnaa
Toriin alband ajilladag humuusiig yawyylah sonirhol baga ba gej hytsaj ba. Arisan dotortoi nowshnyyd. Hahyylind garshsan hulgaichyyd zailyyl.
2019/08/26 202.126.88.186
sywdaa
Zow shiidwer ba. Toriin alband ajilladag humuudiig yawyylahgui wum. Tsalin baga oron syytsnii zeeltei hetsuu ba. Amartaa awaad yawj ireh geheer wiz garaagui ba. Ariin haalga tanil tal hahyyli awdag ba
2019/08/26 202.126.88.186