Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт буюу Сансарын шатахуун түгээх станцын урд байрлах есөн давхар орон сууцны дээвэр дээр нэгэн охин амиа хорлохыг завдсан билээ. Азаар онцгой байдлын алба хаагчид аюулгүй болгож аварсан юм. Тэгвэл эх сурвалжийн хэлж байгаагаар аврах ажиллагаанд найз залуу болон ээж нь оролцжээ. Охины хувьд өндөр дээр хоёр цаг гаруй зогссон ба онцгой байдлынхан 40 минут ажилласан байна. Чухам юунаас болж амиа хорлохыг завдсан нь тодорхойгүй байгаа ч охин ээжтэйгээ болон найз залуутайгаа ярилцаж чадсан байна.
Охиныг аврах ажиллагаанд найз залуу нь оролцжээ
2016-03-11 15:24:00