8o
Улаанбаатар хот
mobile menu

Нисэхийн үзүүлбэр үзүүлэх Су-30СМ сөнөөгч онгоцнууд газардлаа

2019-08-27 09:37:00

ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234-р нисэх хорооны “Русские Витязи” багийн Су-30СМ сөнөөгч онгоцнууд өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд газардлаа.

Өндөр түвшний нисгэгчдээс бүрдсэн тус багийнхан Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 28-ны өдөр 12:00-14:00 цагт Хүй 7 худагт нисэхийн үзүүлбэр үзүүлэх юм.

Оросын нисэх хүчний харьяа агаарын үзүүлбэрийн Русские Витязи буюу Оросын Баатрууд баг нь анх 1991 онд Москва хотын ойролцоох Кубинка агаарын баазад 6ш Су-27 онгоцтой байгуулагдаж байсан түүхтэй. 1991 онд анхны үзүүлбэрээ Англи улсад Лукарсын агаарын шоуд үзүүлж гараагаа эхэлж байсан бөгөөд АНУ-д гэхэд 2 удаа очиж байсан байна.

Дэлхийн олон улс оронд очиж үзүүлбэрээ үзүүлсээр байгаа тус багийнхан парк шинэчлэлтийн хүрээнд 2016 онд хуучин Су-27 сөнөөгч онгоцуудаа цоо шинэ Су-30СМ сөнөөгч онгоцоор сольсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
byambajav
Undur ur chadvartai gaihamshigtai baisan bayar hvrgii
2019/09/01 112.72.11.117
заря
Оросын ард түмэнд баяр хүргэе та нартай найрамдалын харилцаатай байсан бидэнд их зүйл / ялангуяа боловсрол,соёлын хувьд/ сургасан Нисэх хүчий багийханд амжилт хүсье
2019/08/30 43.228.131.90
  • Recent
  • Most Read
  • Most Comment