8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-аас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ

2019-08-27 12:00:00

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс энэ сард гэмт хэргийн шинжтэй 57 гомдол, мэдээлэл хянан үзжээ. Үүнээс 22  гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай, 1 гомдол, мэдээлэлд харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Ингэснээр одоо 19 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 33.4 хувьтай байгаа аж. Энэхүү Мөрдөн шалгах хэлтсээс шалгасан 57 гомдлын 38 буюу 66.7 хувийг Улаанбаатар, 19 буюу 33.3 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлжээ.

Тэгвэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 474 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Үүний 11 буюу шалгасан хэргийн 2.3 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 22 буюу шалгасан хэргийн 4.6 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 2 буюу шалгасан хэргийн 0.4 хувийг харьяаллын дагуу шилжүүлжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл