8o
Улаанбаатар хот
mobile menu

Нүүрс оруулж ирэхийг хориглосноос хойш 1856 тн түүхий нүүрс оруулахыг завджээ

2019-08-27 12:30:00

Монгол Улсын Засгийн газрын 62-р тогтоолоор Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг энэ оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг Нийслэлийн Мэргэжлийн “Агаарын чанарын хяналтын хэлтэс” хэрэгжүүлэн ажиллаж байна.Энэ ажлын хүрээнд өнөөдөр Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний хорооноос Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт авто тээврийн товчоод болоод нүүрс тээвэрлэн оруулж ирэх боломжтой замуудад ажиллах 4 явуулын ажлын байрыг хүлээлгэн өгөв.

Нийслэлийн товчоодод 25 хяналтын ажилтан 24 цагийн хяналт шалгалтыг цагдаагийн байгууллагатай хамтран хийж байна. Нүүрс оруулж ирэхийг хориглосноос хойш 56 тээврийн хэрэгслээр 1856 тн түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхийг завджээ. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд Улаанбаатар хот руу түүхий нүүрс тээвэрлэхээр завдсан тохиолдолд Агаарын тухай хууль болоод Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авагдах болохыг анхаарна уу.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл