8o
Улаанбаатар хот
mobile menu

Архангай аймагт дахин нэг уурхайг хаалаа

2019-08-27 14:00:00

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан МХЕГ, ЦЕГ, ТЕГ, АМГТГ  зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд бүхий ажлын хэсэг Архангай аймагт ажиллалаа. 

Энэ үеэр  улсын байцаагчийн үйлдсэн актын дагуу Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байсан “Сэншивэе Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Тодруулбал, тус компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн энэ сарын 23-наас  эхлэн үйл ажиллагааг  нь бүрэн зогсоолоо.

Ажлын хэсгээс  “Сэншивэе Монгол” ХХК”-нд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийхийг холбогдох хуулийн дагуу гүйцэтгэж, орон нутагт хүлээлгэж өгөхийг үүрэг болгов.

Н.Цэрэнбат сайдаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт уул уурхайн олборлолт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулж буй  ААН-ийн үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажиллан холбогдох үүрэг чигэлийг өгч  байна.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл