Улсын аварга Э.Оюунболдоос хориглосон дөрвөн төрлийн бодисыг албан ёсоор зарлаад байгаа. Тус асуудалтай холбогдуулан Улсын аварга Э.Оюунболдын багш, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс энэ талаар тодрууллаа. Тэрбээр " Энэ асуудалд Э.Оюунболд өөртөө их итгэлтэй байна. Надтай утсаар ярьж, “Би тийм бодис хэрэглээгүй. Та надад итгээрэй. Энэ талаар хууль хяналтын байгууллагад гомдлоо өгсөн. Наадмын өмнө намайг ямар ч аргаар хамаагүй допингийн асуудалд хутгана гэж байсан” гэсэн. Өөрөө өөртөө итгэлтэй байна лээ. Би шавьдаа итгэж байна. Хүч нэмэх зүйл хэрэглээд байхааргүй байгалиасаа заяасан хүчтэй хүн гэж боддог. Хэрэв иймэрхүү зүйл байгаад зохион байгуулалттайгаар хэлмэгдүүлж байгаа бол шалгахад болохгүй юм байхгүй. Тиймээс энэ асуудлыг шалгадаг байгууллага нь шалгаасай гэж хүсч байна.
Б.Бат-Эрдэнэ: Би шавьдаа итгэж байна
2019-08-28 09:27:00