ЭМЯ-ны “В” зааланд
09:00 цагт “Геодиализийн өвчтөнд үзүүлэх эмчилгээний ба сувилхуйн тусламжийн дэвшил" сэдвээр Монгол, Японы бөөр судлалын салбарын мэргэжилтний гуравдугаар уулзалт, семинар болно.
Holiday inn зочид буудалд
10:00 цагт Монгол-Орос-Хятад гурван улсын Оюуны өмчийн асуудлаарх хамтарсан бага хурал “Газар зүйн заалт ба бүс нутгийн хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.
НЗДТГ-т
10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Хуралдаанаар “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хот” дэд хөтөлбөр батлах зэрэг нийт долоон асуудал хэлэлцэнэ.
Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд
11:00 цагт “НОСК-иас "Буянт-Ухаа2" хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалтын явц болон сүүлийн өдрүүдэд зарим нэг хэвлэл мэдээллийн байгууллагын иргэдэд өгсөн мэдээллийн талаар тайлбар мэдэгдэл хийнэ.
Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд
11:20 цагт “Оюу толгой” компани Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо (ЧДХБИХ)-нд Лого хэвлэх машин хандивлаж, тус холбоотой ханган нийлүүлэлтийн гэрээ байгуулах үйл ажиллагаа болно.
нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 108 тоотод
12:00 цагт "2019-2020 оны хичээлийн шинэ жил" нэгдсэн арга хэмжээ буюу хичээлийн шинэ эхлэж буйтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийнэ.
Баянгол дүүрэгт
12:00 цагт Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулж явган хүний зам хаасан ТҮЦ-үүдийг албадан чөлөөлнө.
Монголбанканд
14:00 цагт Монголбанкны сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал болно.