8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргааш тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно

2019-08-30 12:00:00

Маргааш буюу наймдугаар сарын 31-ны өдөр 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал, 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 31, есдүгээр сарын 1-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарcан. 

Захирамжын дагуу ТЭГШ тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин энэ сарын 31-ний бямба гарагт замын хөдөлгөөнд оролцох юм. Харин СОНДГОЙ тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын есдүгээр сарын 1-ний ням гарагт замын хөдөлгөөнд оролцоно.

Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цагт үргэлжилнэ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
rr
frr
2019/08/30 49.0.140.54