8o
Улаанбаатар хот
mobile menu

Гарьд Ш.Жаргалсайхан жудаггүй үйлдэл гаргасандаа ард түмнээсээ уучлал хүслээ

2019-08-30 17:00:00

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны дөрвийн даваанд жудаггүй үйлдэл гаргасан Ш.Жаргалсайхан гарьд ард түмнээсээ уучлал хүсэв.

Тэрбээр энэ тухайгаа,  “Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын дөрвийн даваанд Дорнод аймгийн арслан П.Мөнхбатад тахим өгөх үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасандаа нийт Монголын бөх сонирхогч ард түмэн, энэ спортыг сонгон хичээллэж үндэсний өв соёлоо өвлөн авч явж байгаа хүүхэд, залуусаас уучлал хүсч байна. Өнөөдөр үндэсний их баяр наадмыг зохин байгуулах салбар хорооны хуралдаан болж тухайн асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанаас гарах шийдвэрийг миний бие хүлээн зөвшөөрнө.” хэмээн цахим хуудастаа бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
энэ бөхчүүдийн ёс зүй бүр арай арай. эд хөрөнгө мөнгөний төлөө үхлээ шдэ. энэ компаниуд хувийн бизнесийнхэн түрүүлсэн бөхөд байр машин өгөх больвол таарна
2019/09/04 66.181.169.162
зочин
цахимаар нэг юм бичсэн болоод л болно гэж бодож бга юм байх да. энэ хүний хүмүүжил монгол бөхийн ёс зүйд нийцэхгүй. энэ хүн цаашид дахиад л энэ байдлаа гаргана гэдэгт би бат итгэлтэй бнөөөө.
2019/09/04 66.181.169.162
Зочин
Ёс зүйгүй, бүдүүлэг, шалдан тэнэгүүд ингээд л өгөрөх юм уу? Хариуцлаг сайн тооц, шийтгэл оноо.....
2019/09/02 64.119.22.198
zochin
Mongol boh unheer dambuurch zarim ni doping zarim nj mongoor tsol av bn
2019/09/01 202.126.89.156
ЦОДГОРХҮҮ. Т
БАРИЛДАХ ЭРХИЙГ ЖИЛЭЭС ДООШГҮЙ ХУГАЦААГААР ХАС, УУЧЛАЛТЫГ ХЭН ШИЙТГЭЛ ГЭХ ЮМ БЭ???
2019/09/01 66.181.185.77
харамсаж байна
ТА БАРИЛДАХАА больж зодог тайл
2019/09/01 66.181.176.128
zochin
bitgii solior muu baas mini ungasan hoinoo havch gedeg yum
2019/08/31 103.26.195.231
Бичээч
Гарьд цолтой ч бичиг үсэггүй бөх юм байна. Хүнтэтгэсэн гэж монгол үг байдаггүй. Цол дагаж бяр ч нэмэгдэнэ, ухаан, хариуцлага өсдөг гэдэгсэн. Ядахдаа дарамталсан Мөнхбатаасаа эхлээд уучлал гуй
2019/08/30 66.181.184.97
mgl
Yostoi ovilgogui buduuleg cagdaa! uhsen hatsaniih n uuchlal ene ter!
2019/08/30 202.21.109.132