8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүрээ цам-Даншиг наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

2019-09-02 12:10:00

Түүх, шашин, соёлын биет болон биет бус хэлбэрийг өөртөө агуулсан "Хүрээ цам" шашин соёлын наадам тав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Есдүгээр сарын 08-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлэх даншиг наадмын үеэр Очирвааний их тахилга, Хүрээ цам гарах ёслол, хүчит бөхийн барилдаан зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулдаг уг наадам өнгөрсөн наймдугаар сарын эхээр болох байсан ч хойшилсон юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл