8o
Улаанбаатар хот
mobile menu

ЦЕГ-аас мэдэгдэл гаргалаа

2019-09-02 11:59:11

МЭДЭЭЛЭЛ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны 9 дүгээр сарын 2-3 ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалтай холбоотойгоор 02-ны өдөр /ажлын цагуудад замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ/ зочин Улаанбаатар хот Чингис хаан нисэх онгоцны буудлаас төв талбай хүртэлх замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн, 03-ны өдөр нийслэлийн Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам, Амарын гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудын тодорхой хэсгийг хэсэгчлэн тус тус хаах бөгөөд цагдаагийн байгууллагаас хаагдах замын талаар тухайн бүрт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэх болно. Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний зохицуулалтыг иргэдэд аль болох хүндрэл учруулахгүй байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд иргэд та бүхэн хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment