8o
Улаанбаатар хот
mobile menu

Дархан чиглэлийн түр замыг өнөөдрөөс эхлэн бүр хаажээ

2019-09-02 14:40:00

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг засварлахаар өнгөрсөн зургадугаар сард хааж, түр зам гаргасан байгаа билээ. Энэ жилийн хувьд бороо хур ихтэй байсан учир гаргасан түр зам эвдрэл ихтэй, автомашин зорчиход хүндрэлтэй, машин эвдэрч байгаа талаар иргэд шүүмжлэлтэй хандсаар байгаа юм. Тэгвэл өнөөдрөөс эхлэн Дархан чиглэлийн хуучин болон түр замыг бүр хаажээ. Эрдэнэт, Булган, Хөвсгөл чиглэлийн хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслүүд Төв аймгийн Дашинчилэн сумаар явуулахаар болжээ. Хэдий хэр хугацаанд хаах нь одоогоор тодорхойгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Үүнийг бичсэн сэтгүүлч Дашинчилэн сумыг Булган аймгийнх гэж мэдэхгүй юү?
2019/09/03 202.9.43.109