8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага нуурт 1500 гаруй шувуу үхсэн байсныг устгалд оруулав

2019-09-04 09:16:48

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн Бага нуурын усанд бор галуу, цахлай, алаг нугас нийлсэн 30 орчим усны шувуу үхсэн тухай дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагууд тухайн газарт Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар тус нуурын эрэг ойролцоо 1500 гаруй шувуу үхсэн байсныг устгалд оруулсан талаар албаны эх сурвалж хэлж байна.

Түүнчлэн үхсэн шувуудаас авсан дээжийг Улсын Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори руу илгээсэн байна. Шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment