8o
Улаанбаатар хот
mobile menu

ХХБ-ны салбарын барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах битүүмжилсэн тендерт оролцохыг урьж байна

2019-09-04 10:23:46

Гүйцэтгэх ажил:

Улаанбаатар хотод салбаруудын засварын ажил гүйцэтгэх

Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна:

  • Үйл ажиллагаагаа 5-аас дээш жил явуулсан байх

Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

  • Компанийн танилцуулга
  • Компанийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан)-ний хуулбар
  • Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан
  • Үнийн санал (Холбогдох бүх зардлаа оруулж тооцсон байх. НӨАТ, ажлын хөлс, г.м ХХБ-нд ирэх эцсийн үнэ байна).
  • Гүйцэтгэх хугацаа
  • Баталгаат хугацаа
  • Төлбөрийн нөхцөл
  • Тендерийн материалын үнэ төлсөн баримт
  • Барилга бүтээц, Засал чимэглэл, Дотор сантехник, Салхивч, Цахилгаан, Холбоо дохиоллын тусгай зөвшөөрөл (нотариатаар баталгаажуулсан)-ийн хуулбар
  • Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын талаарх мэдээлэл
  • Бусад холбогдох мэдээлэл

Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 30,000.00 төгрөг ба төлбөрийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн баримт буцаан олгогдохгүй.

Уг тендертэй холбоотой, хийж гүйцэтгэх ажлын мэдээлэл болон холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресейпшнээс авна уу!

Та бүхэн холбогдох материалаа 2019 оны ...-р сарын ...-ны өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө -19, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот 14210, Монгол улс

Тендертэй холбоотой асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт, гэрээний хэлтэс (Ч.Долгорням, гар утас: 99125853, утас: 70100241, дотуур утас: 1731, имэйл: tender@tdbm.mn)-тэй холбогдоно уу. ХХБанкнаас зөвхөн тухайн тендерт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment