8o
Улаанбаатар хот
mobile menu

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

2019-09-04 12:30:00

Онцгой байдлын албаны аврагчид амиа хорлох гэж байсан иргэнийг тайвшруулан өндрөөс буулгаж, амь насыг нь аварчээ. Тодруулбал Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 32 дугаар байр 12 давхар барилгын 11 дүгээр давхарын орцны цонхны тавцан дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага  2019.09.04-ний өдрийн 03:23 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 03:32 цагт очиж, тус байрны оршин суугч иргэн А /31 настай, эрэгтэй, согтуу/ орцны цонхны тавцан дээр амиа хорлох зорилготой зогсож байсныг ярилцлага хийж эсэн мэнд буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment