8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр туулай өдөр

2015-11-23 09:12:00

Аргын тооллын 11 сарын 23, Сумьяа гараг. Билгийн тооллын 12, Шийдэм одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр угаал үйлдэх, бурхан лус тахих, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох, андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйл, бурханы бясалгал хийх хийгээд тарни тоолохуй, янаг амрагийг дуудан хураахуйд сайн. Нялхасыг хөлд оруулах, гадагш гаргах, модон тээрэм босгох, хурал цуглаан хийх, амраг садан бололцох, эвсэж найрамдах үйлд муу. Өвдвөөс найм хоногоос амирлаюу. Замд гарвал муу гаслан хагацал хийгээд хааны цаазны гэм ирэх нигууртай. Зүүн нүд татвал хойд зүгээс жуулчин ирнэ, баруун бол алдсаныг олно. Зүүн чих хангинавал буянтай. Өдрийн сайн цаг нь морь, хонь, тахиа, хулгана, бар, туулай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment