Нийслэлийн хэмжээнд 6 дүүрэгт орцны жижүүрийн өрөөнд 1200 гаруй өрхөд 1190 гаруй хүүхэд амьдарч байгаа дүн гаргасан байдаг.
Аль нэгэн улс төрч, хэн нэгэн оддын амьдрал алган дээр мэт ил байдаг нь мэдээллийн энэ эрин зууны их давалгаатай холбоотой. Гэвч бид сенсаци дагуулж байгаа аль нэг объёокт руу нэгэн зүг анхаарлаа хандуулдагаас биш дэргэд байгаа эгэл жирийн хэн нэгний амьдрал руу төдийлөн өнгийдөггүй. Таныг ажилдаа явахаар өглөө бүр гэрээсээ гарахад шалыг тань цэмцийтэл цэвэрлэчихсэн байдаг орцныхоо жижүүрийн хөдөлмөрийг бидний хэд нь үнэлдэг бол?
Та тэдэнд баярлалаа гэдэг үгийг хэдэн удаа хэлж байсан бэ? Орцны тань жижүүр хэдэн төгрөгний цалинтай, Яагаад заавал орцны жижүүрийн ажлыг хийх болсон юм бэ? Тэд өөрийн гэсэн гэр оронтой юм болов уу? зэрэг асуултуудыг ар араас нь ундруулмаар.
Тэгвэл энэ бүгдэд хариулт өгөх хэдэн баримтыг сөхөе. Нийслэлийн ХГБХХэлтэсээс 2014 онд орцонд амьдардаг гэр бүлийн дунд судалгаа явуулжээ. Судалгаанд Нийслэлийн 6 дүүргийн 878 хүн хамрагдсан байна. Эдгээр хүмүүсийн 703 нь 30-50 насны хүмүүс байгаа бөгөөд ид хөдөлмөрлөх насны хүмүүс аж.
Тэгвэл яагаад эдгээр хүмүүс орцны жижүүрийн ажлыг сонгох болов? Орцны жижүүрийн ажлын цалин нь хэд байдаг бэ?
Судалгаанаас үзэхэд орцонд амьдарч байгаа хүмүүсийн 80.1 % нь өрх толгойлсон эмэгтэйчүүд бөгөөд өөрийн гэсэн гэр оронгүй амьжиргааны түвшин доогуур учраас нэг талаас амьдрах оромжоо болгож нөгөө талаас ажлын эх үүсвэрээ болгодог учраас энэхүү ажлыг сонгодог байна. Орцны жижүүр хийж амьдарч байгаа хүмүүсийн сарын цалин дундажаар 300 мянган төгрөг бөгөөд гэр бүлийн гишүүдийн хувьд хамгийн дээд тал нь 8 хүн амьдарч байна. Ердөө л 2х3 м2 хэмжээтэй энэ жижиг өрөөнд амьдарч байгаа хүмүүс агаар, цонх , гэрэлтүүлэггүй орчинд амьдарч байгаа нь эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй нөхцөл юм. Хамгийн гол энд амьдарч байгаа бага насны хүүхэд хараа хяналтгүй үлдэх, эрүүл мэндийн байдалд нь муугаар нөлөөлөх, сурч хөгжихгүй байх зэрэг эрсдэлтэй орчинд өсч байна. Хамгийн сүүлийн судалгаагаар Нийслэлийн хэмжээнд 6 дүүрэгт орцны жижүүрийн өрөөнд 1200 гаруй өрхөд 1190 гаруй хүүхэд амьдарч байгаа дүн гаргасан байдаг.
Төрийн анхаарал халамжаас гадуурхагдсан орцонд амьдардаг иргэддээ төр анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ
Төр засгаас иргэдийнхээ амьжиргааг дэмжсэн, тэдний төлөө хууль баталсан гэж ярих том толгойтой, сайхан амлалттай гишүүд олон ч үнэхээр иргэдийнхээ амьдралыг судалж, тэднийхээ нөхцөл байдалтай танилцаж, орцонд нь очиж уулзсан удаа хэд бол?
Төрийн анхаарал халамжаас гадуурхагдсан орцонд амьдардаг иргэддээ төр анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ