
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Жаргалант багийн “Жаргалант” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км-т/ 09.03-ны өдрийн 16:00 цагт иргэн А-гийн гэр дээр аянга буужээ.Аянганд иргэн А /23 настай, эмэгтэй/ нуруу, хөл нь түлэгдэж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үер, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас болгоомжлохыг Онцгой байдлын албанаас анхаарууллаа.



