ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2019.09.05 асуудлаар мэдээлэл хийлээ.ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: ЗГХЭГ-аас Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан хоёр албан бичиг явуулж байна. Тэрбээр "Өнөөдөр Прокурорт хандаж буй шалтгаан нь “Төрийн эрх ашгийг хамгаалж, төрийг төлөөлж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүрэг бүхий хуулийн субъект бол Монгол улсын Ерөнхий прокурор юм.Өмнө нь ийм байдлаар хандсан тохиолдол гарч байгаагүй бөгөөд анхны тохиолдол энэ болж байна.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй байдлыг төрд хохирол учруулж байгаа гэж үзэж байгаа. Иймд Прокурорын байгууллагад нэр бүхий зургаан компанийг монгол төрд хохирол учруулж байна гэж үзэн, Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй, хугацаат график алдагдсан гэдэг үндэслэлээр хандаж байна. Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөөгүй төрд хохирол учруулж байгаа буюу авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй, хугацаат график алдагдсан гэж үзэн "Эрэл", "Хөтөл" ХК, "ТОСК" ТӨХК, "Монгол драй милк", "Кью Эс Си", "Капитал банк"-ийг прокурорын байгууллагад өгч байна” гэсэн мэдээллийг өглөө.