11o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүхийн танхимын хоёр сайд Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бүрдүүлдэг байх заалтын эсрэг санал өглөө

2019-09-06 11:49:00

Өчигдөр УИХ-ын  чуулганаар Ерөнхий сайд нь танхимын сайд нараа өөрөө бүрдүүлдэг байх хуулийн заалтыг дэмжих эсэх асуудлахаар  санал асуулга явуулахад Д.Сумъяабазар, Ж.Эрдэнэбат, Ц.Даваасүрэн, А.Сүхбат, Б.Чойжилсүрэн, Л.Болд, Ж.Батзандан, А.Ундраа, Х.Болорчулуун, М.Билэгт, О.Баасанхүү  нарын гишүүд эсрэг санал өглөө. Ийнхүү 57 гишүүний санал хүрээгүйн улмаас энэ санал унаж, ахин санал хураахаар болсон юм.

Эдгээр хүмүүсийн дотор Ерөнхий сайд  У.Хүрэлсүхийн өөрийнх нь танхимын сайд нар буюу нэг баг байх ёстой Ц.Даваасүрэн, Д.Сумъяабазар нар байгаа нь олны гайхшралыг эрхгүй төрүүлж байна. Нэг  танхимд ажиллан, нэг бодлого хэрэгжүүлж байж нэг бодлогынхоо эсрэг санал өгч байгаа энэ үйлдэл нь нөгөө л яриад байгаа “Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх ёстой” гэсэн заалтыг хэрэгжүүлэх шаардлага байна гэдгийг улам бүр баталж байна. Хэрэв Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг байсан бол ийм асуудал гарахгүй. Д.Сумъяабазар сайдын хувьд төрсөн дүү Д.Дагвадоржоороо дамжуулан ерөнхийлөгчтэй нягт зузаан холбоо сүлбээтэй байх магадлалтай гэдэг хардлагыг төрүүлж ирсэн. Гэхдээ уг нь саяын тохиолдолд  ерөнхийлөгч “Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлдэг байх ёстой” гэсэн зарчмыг эсэргүүцээгүй харин ч дэмжсэн. Харин Д.Сумъяабазар сайд Эрдэнэс Монгол, Таван толгой дээр том эрх ашигтай гэгддэг. Магадгүй тэр эрх ашгийнхаа төлөө наймаа хийх зорилгоор  шантаажлаад байна уу даа гэх эргэлзээ ч олон нийтийн дунд төрж байгааг нуух юун. Тэгвэл Даваасүрэн сайдын хувьд ч ялгаагүй. Тэрээр олон удаа сайдын албан тушаалд томилогдон, Монгол төрийн хайр хишгийг харамгүй хүртэж яваа нэгэн. Гэсэн ч сайд хийх  бүрд нь ерөнхий сайд нь 4 жилийн нүүрээ үзэлгүй хугацаанаасаа өмнө  огцорч байсан. Тэрээр энэ байдлаараа төрийн тогтворгүй байдлыг хамгийн ихээр ойлгож мэдэрч байх ёстой хүн. Гэтэл харамсалтай нь бас л улс төрийн том наймаа харж, шантаажилж байгааг нотолж байна хэмээн түүний тухай яриа ч гадуур тархжээ. Эх орны минь ирээдүй, Монгол төрийн тогтвортой байдал наймааны л үнэ цэнэтэй юм гэж үү?  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
бц
Гэмэт хэргэтэн үүрэлсэн Их хурал Үндсэн хууль хэлцэх нь байж боломгүй зүүль Хулгайч нар Ард түмнийг доромжолож байна Ард түмэн таа нарыг зарцаа болгож сонгож суулагсан болхоос эзэн болгоогүй юм шүү
2019/09/13 103.10.23.96
Zochin
2 DULZENG OGTSRUL
2019/09/06 202.131.250.130
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөрх ард нийтийн санал асуулгад та оролцох уу?

Нийт санал өгсөн: 26