8o
Улаанбаатар хот
mobile menu

Эхнэрийнхээ аминд хүрээд зугтсан этгээдийг барьжээ

2019-09-09 09:17:17

Эхнэрийнхээ аминд хүрээд хэргийн газраас оргон зайлсан Улаанбаатар хот СБД-ийн 12 дугаар хороонд оршин суух хаягтай Ч.Баярсайхан гэгч этгээдийг цагдаагийн алба хаагчид өнөөдөр /2019.09.07/ 13.30 цагийн орчимд баривчилжээ. 

Ч.Баярсайхан нь 1966 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 53 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Эрдэнэмандал суманд мал маллаж байгаад 2018 оноос Улаанбаатар хот СБД-ийн 12 дугаар хороонд эхнэр, хүүхдийн хамт түр оршин сууж байсан. Тэрбээр эхнэрийнхээ амь насыг хохироосон хүнд гэмт хэрэг үйлдээд оргон зайлаад байсныг цагдаагийн алба хаагчид илрүүллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл