8o
Улаанбаатар хот
mobile menu

Зайсангийн амны зарим хотхонд үүссэн нөхцөл байдлыг шалгах ажлын хэсгийг байгуулахаар болов

2019-09-09 09:18:51

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан иргэдээс удаа дараа ирүүлсэн гомдол саналын дагуу өчигдөр Зайсангийн Peace Village, General town хотхонуудад албаны хүмүүсийн хамтаар очиж ажиллан, иргэд, оршин суугчдын санал гомдлыг сонсож, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.

Тухайн хотхонуудад амьдардаг, иргэд оршин суугчид Хотын даргад "Хөрсний нуралт үүссэн, газар олгох ёсгүй газар олгогдсон, бохир усаа усан сан үүсгэж шууд ил задгай асгадаг, үргэлжлэн орсон борооны улмаас авто зам эвдэрч сүйдэн захаасаа эмтэрсэн, хүүхдүүд тоглох, ахмадууд салхилах ногоон байгууламж байхгүй, анхнаас ногоон байгууламж барина гэж төлөвлөгдсөн газарт байшин барихаар ухаж сэндийлсэн, асуудлаа шийдвэрлүүлэхээр холбогдох албан тушаалтнуудад ханддаг ч гомдол саналыг “хав дарчихдаг”, холбогдох арга хэмжээ авч ажилладаггүй" хэмээн мэдээлжээ.

 

Үүсээд байгаа нөхцөл байдлын хувьд Зайсангийн Peace Village, General town хотхонуудын орчмын гадна талбайн газрыг 2018 оны тавдугаар сарын 18-ны өдөр нийтийн эзэмшлийн талбайн зориулалтаар ашиглах эрхийг цуцалсан боловч 2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр  Байгаль орчин, аялал жуулчлалын яамны өмнөх цуцалсан эрхийг хүчингүйд тооцон газар ашиглах гэрчилгээг нь УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн хамаарал бүхий этгээд болох иргэн О.Одсүрэнд “Буудаллах, отоглох” зориулалтаар 2.041 га талбайг таван жилийн хугацаатайгаар дахин олгожээ.

 

 

 

 

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдийн гомдолтой холбогдуулан  өнгөрсөн долоодугаар сарын 26-ны өдөр үзлэг, шалгалт явуулж, барилга барихаар ухсан хоёр нүхэнд бохир дүүрч, өмхий үнэр ханхалсан байсныг бөглөх шаардлагыг газар эзэмших компанийн удирдлагуудад хүргүүлсэн боловч тухайн аж ахуйн нэгжүүд  одоог хүртэл дээрх шаардлагыг биелүүлэхгүй байгаа аж.

 

Хотхоны оршин суугчид “Хотхонуудын ойролцоох зам талбай болон явган хүний замаар явах ямар ч боломжгүй болсон. Хүүхэд багачууд тоглох талбай, амьдрах орчны эрсдэлд ороод байна. Ухсан хоёр нүхэнд бохир дүүрч айлууд цонх, салхивчаа ч  нээх боломжгүй нөхцөлд амьдарч байна,  тиймээс Хотын дарга та эдгээр асуудлыг шийдвэрлэж өгөөч” хэмээн учирлав.  

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Энд амаргүй, хүн амьдрахад хүндрэлтэй нөхцөл үүссэн байна. Аль аль талдаа асуудлыг эзэнгүйдүүлдэг, төрийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо муу байгаагаас байдал хүндэрсэн.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн Засаг даргын орлогч, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайгаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, асуудлыг судлуулж, зохих арга хэмжээнүүдийг авч ажиллана.

Иргэд оршин суугчид та бүхэн ч асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрсдөө идэвхи санаачлагатай ажиллах хэрэгтэй.

Цаашид энд дахин ямар ч барилга байшин, орон сууц нэмж барихгүй, Хот төлөвлөлтийн газраас зөвшөөрөл олгохгүй гэдгийг албаны хүмүүст сануулж, иргэдийн хүсэлт болох нийтийн тээврийн нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол байгуулах асуудлыг холбогдох газарт уламжлан судлуулах, боломжит гарц гаргалгааг бий болгож ажиллана” гэв. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Язочин
Үүнд давхар хариуцлага хүлээх хүн бол хотын дарга,ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхболд яах аргагүй мөн.Түүний нөгөө хотыг дампууруулж байсан үеийн нэгэн хэсэг.
2019/09/15 182.160.36.185
Зочин
Барсболд овжин ашиглаж бурхан багшийн сэрэг хөшөө бүхий сайхан зугаалгын томоохон цэцэроэгт хүрээлэн болгоно гэж чихэн дээр цэцэг ургуулж бужигнуулж эхлээд юу ч биш болгож одоо гишгэх газаргүй болгожэ
2019/09/15 182.160.36.185
Зочин
Уг нь энэ уулын амыг аялал жуулчлалын төв болгож гадаад дотоодын иргэд чөлөөт цагаа өнгөрөөх гол цэг байлгахыг иргэд хүсдэг байсан.Ийм сайхан санааг ашилан анх МАН ын нэгэн сайд тухайлвал Барсболд гэж
2019/09/15 182.160.36.185
Irgen
Gazrin naimaachidiin balgaar jiriin irged l hohiroh yum daa. Tuhain gazriig olgoson tsagaan zaht avilgalch hulgaichuud jinhene ezdiig ni shiitgehgui bolohoor ingej zavharch baigaa yum daa.
2019/09/09 139.5.219.14