-5o
Улаанбаатар хот
mobile menu

Төв цэвэрлэх байгууламжийн өдөр тутам ялгарч буй түүхий лагийг усгүйжүүлэх байгууламж ашиглалтад орно

2019-09-09 09:35:42

Үндэсний мэдээллийн төвд 

11:00 цагт Монголын Хүний Төлөө Намаас ҮАБЗ, Улсын Ерөнхий Прокурорын Газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай Тэмцэх Газарт асуулга хүргүүлж, мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд 

11.00 цагт УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Дэлхийн 70 гаруй оронд салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг Олон улсын үл хөдлөх хөрөнгийн холбооны албан ёсны салбар Монголд байгуулагдаж байгаатай холбогдуулж мэдээлэл хийнэ.

11:30 цагт  “Нарны хүү, сарны охин” компани захиалагчдаа хууран мэхэлж, захиалсан байрыг нь бусдад өндөр үнээр дамлан зарж, урьдчилгаанд өгсөн мөнгийг нь өгөхгүй ор сураггүй алга болсон асуудлаар захиалагчид мэдээлэл хийнэ.

12:00 цагт Насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авсан 18 настай охиныг гавьяат тамирчин дарамталсаар, оронд нь явахаар болсон тухай залуу тамирчин М.Пүрэвтунгалаг болон Чөлөөт бөхийн залуус мэдээлэл хийнэ.

12:30 цагт “Өгөөмөр” захынхан нийтийн эзэмшлийн зам талбай, гарцыг хааснаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны "Өгөөмөр", " Шинэ үе", "Нарт" зэрэг хорооллын оршин суугчид гэртээ орж гарч чадахгүй болсон тухай оршин суугчид мэдээлэл хийнэ.

Төв цэвэрлэх байгууламжид

14:00 цагт Монголд анх удаа Төв цэвэрлэх байгууламжаас өдөр тутам ялгарч буй түүхий лагийг усгүйжүүлэх байгууламж барьж, ашиглалтад хүлээлгэж өгнө.

Энэ үеэр БХБ-ын сайд Х.Баделхан лагийг үнэргүйжүүлэх төсөл, шинэ төв цэвэрлэх байгууламжийн төслийн явцтай танилцана.

БСШУСЯ–ны 401 тоотод

15:00 цагт БСШУС-ын яам, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага “Хүүхдийг хүчирхийлэл, дарамт, мөлжлөгөөс өөрийгөө хамгаалах, хүүхдийн эрх, хөгжил, хамгаалалд хүүхэд, эцэг эх, багш, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ёс зүйн боловсрол олгох” асуудлаар хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment