8o
Улаанбаатар хот
mobile menu

Хий үзэгдэгч сонгогч гаргахгүйн тулд хянах хэрэгтэй

2016-03-12 13:21:00

Иргэн дөрвөн жилд нэг удаа л эрх мэдлийг гартаа атгаж сонгох эрхээ эдэлдэг. Харин үүний  дараа дөрвөн жилийн хугацаанд иргэн өөрөө эрх  мэдэлтний гарт очдог. Өөрөөр хэлбэл ирэх дөрвөн жилд хэрхэх эсэхийг шийдвэрлэх мөч ард түмний өмнө  ирээд байна. Өмнөх сонгуулиудад хэн нэгний өмнөөс санал өгдөг хий үзэгдлүүд гарч ирээд байна гэсэн хардлага сонгуулийг дагалдаж байсан. Тэгвэл иргэн та сонгуулийн бэлтгэл ажил болгож өөрсдийнхөө бүртгэлийг хянаж үзээрээ.  Монгол Улсын сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан бөгөөд иргэд өөрсдийнхөө бүртгэлийг зөв эсэхийг энэхүү сайтаас үзэж болно.  Урьдчилсан байдлаар  санал өгөх насны хоёр сая 4 мянга 48 иргэний мэдээллийг  тус сайтад байрлуулсан байна. Гуравдугаар сарын 1-ний өдрөөс өнөөг хүртэл www.burtgel.gov.mn цахим хуудаст  руу 5000 орчим сонгогч өөрийн мэдээллийг нягталж, бүртгэлээ баталгаажуулаад байгаа талаар Бүртгэл статистикийн ерөнхий газраас мэдээлж байна. Сонгогчдын хувьд зургадугаар сарын 29-ныг хүртэл Бүртгэл статистикийн ерөнхий газрын www.burtgel.gov.mn сайтад орж өөрийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулна . Хэрэв зөрүүтэй мэдээлэл байвал оршин суугаа газрынхаа харьяа бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулахаас  1800 1890 дугаарт хандах боломжтой юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
АМЬД БАЙГАА НЬ ӨӨРСДИЙН БҮРТГЭЛЭЭ ХАРЖ БОЛОХ ЮМ БАЙГАА БИЗ. ХАРИН АМЬГҮЙ НЭМЭГДСЭН ХИЙ ҮЗЭГДЛҮҮДИЙГ ЯАЖ ХЯНАХ ЮМ БЭ??
2016/03/12 103.17.108.42