8o
Улаанбаатар хот
mobile menu

Нөхөн сэргээлт хийсэн тухай тайланг энэ сарын 25-ны дотор ирүүлнэ

2019-09-09 09:57:31

МХЕГ-аас тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан уул уурхайн компаниудад эзэмшиж байсан талбайдаа нөхөн сэргээлтийг холбогдох журам, стандартын дагуу хийж гүйцэтгэн орон нутагт хүлээлгэн өгөх, үүрэг даалгаврын биелэлтийг энэ сарын 25-ны дотор МХЕГ-т ирүүлэхийг үүрэг болголоо.

АМГТГ-аас Өмнөговь, Архангай аймгийн нутагт 20 аж ахуйн нэгжийн ашигт малтмалын 25 тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас уурхайн үйл ажиллагааг нь актаар зогсоосон. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар “Тусгай зөвшөөрөл дуусгавар болсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайг хаах талаар энэ хуулийн 38, 39, 45 дугаар зүйл болон байгаль орчныг хамгаалах тухай  хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсний дагуу эдгээр компаниуд нөхөн сэргээлт хийх юм.

Нөхөн сэргээлт хийсэн тайланг ирүүлээгүй тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай болон бусад холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцохыг мөн анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment