-5o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сарын 14, 15-н “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр"

2019-09-09 10:01:48

Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 14-15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр"-ийг зохион байгуулахаар болжээ.

Энэ үеэр дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, орон байраа дулаалах, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур, сайжруулсан хатуу түлшний талаарх мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжид өгөх юм.

Мөн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цахилгаан халаагуур, сэргээгдэх эрчим хүч, гэрийн дулаалга, хийн түлш, сайжруулсан хатуу түлш үйлдвэрлэдэг болон импортоор оруулж ирдэг ААН байгууллагыг бүтээгдэхүүнээ танилцуулахыг урьж байна.

Тус арга хэмжээнд оролцох аж ахуйн нэгж байгууллагыг есдүгээр 12-ны өдрийг хүртэл Агаарын бохирдолтой тэмцэх газарт бүртгэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Болье....
Яавал, замын түгжрээг нэмэгдүүлэх бэ ...... гэсэн бодлого явуулаад байгаа юм шиг. Хотын удирдлага үйл ажиллагаандаа өөрчлөлт хийе. Агаарын бохирдлыг нэг өдөр талбайд шоу зохион байгуулснаар шийдэхгүй.
2019/09/09 202.21.111.170
zail
erguu malnuud shuu
2019/09/09 66.181.170.73
  • Recent
  • Most Read
  • Most Comment