-9o
Улаанбаатар хот
mobile menu

13-нд зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно

2019-09-09 12:00:00

2019 оны 09 дүгээр сарын 10-наас 09 дүгээр сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр,

10-нд баруун аймгуудын нутгаар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо, 12-нд ихэнх нутгаар, 13-нд зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-13-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 10,11-нд дулаахан байх боловч 12,13-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment