-13o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн албаны ерөнхий шалгалт ирэх сарын 1-нд болно

2019-09-09 13:30:00

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар төрийн албаны ерөнхий шалгалтын товыг тогтлоо. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтын товыг олон нийтэд мэдээлж байна.

Иргэний хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагаас 2019 оны 10 дугаар сарын 30-ны 24.00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан цахимаар хүлээн авна. Шалгалт өгөх иргэдийн хуваарийг 11 дүгээр сарын 09-нд Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулах бөгөөд шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны ерөнхий шалгалт, өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулна.

Шалгалтын дэлгэрэнгүй зарлалыг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд удахгүй байршуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Лянь Фу Цай
60 тэрбумын ээлжит сунгаа эхэллээ МАН ирэх сонгуульд зарцуулах мөнгөө олж авна биз дээ.
2019/09/09 202.9.42.149
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Та сайжруулсан шахмал түлшийг угаарын хий аюултай гэж үзэж байна уу

Нийт санал өгсөн: 2