8o
Улаанбаатар хот
mobile menu

МАХН-аас Үндсэн хуулийн асуудлаар мэдээлэл хийнэ

2019-09-10 09:35:57

Hub Innovation center 1 давхарт 

09:00 цагт НЗДТГ-ын дэргэдэх “Ил тод Улаанбаатар академи” зөвлөлдөх ардчиллын танхим, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс хамтран Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төсвийн мэргэжилтнүүд болон иргэдэд зориулсан “Нийслэлийн төсөв-Иргэдийн оролцоо” хоёр өдрийн сургалтын нээлт болно. 

Засгийн газрын II байр, хурлын танхимд

09:30 цагт Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-ийн 2005 оны конвенцын хэрэгжилтийг хангах "ҮНДЭСНИЙ БАГ"-ийг бүрдүүлжээ. Тус багийг чадавхижуулах семинар өнөөдөр зохион байгуулагдана.

ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоот өрөөнд 

10:00 цагт Итали, Португаль, Австраль, Изриаль, Герман, Япон, Өмнөд Солонгос, Тайланд улсаас уригдан ирсэн салбартаа тэргүүлэх 11 эрдэмтэн профессорууд молекул дохиолол, түүнийг таних, өсөлтийн факторууд, Скаффолдод зориулсан материалууд, эдийн инженерчлэлийн хэрэглээ, одоогийн чиг хандлага, ирээдүйн боломжууд зэрэг сэдвүүдээр лекц уншина. Өнөөдөр тус лекцийн нээлт болно.

АТГ Олон нийтийн төвд 

11:00 цагт хэвлэлийн хурал болно. 

MN-Мэдээллийн төвд

12:00 цагт Монголын шоронд хоригдож байгаа хоригдлуудын эрх ашигтай холбоотой асуудлаар Хон Хэрээдийн Энхбат, Даяар Монгол хөдөлгөөнийнхөн хэвлэлийн бага хурал хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

10:30 цагт МАХН-аас Үндсэн хуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт Зээлдэгчдийн холбооноос банкуудад зээлийн хүүг бууруулах шаардлага тавьж байгаа талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт трансжендер мисс Б.Солонго олон нийтийн сүлжээнд цацагдсан зургийн талаар мэдэгдэл хийж, трансжендер хүмүүсийн өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.

Төрийн ордны баруун талд

12:00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө. 

12:30 цагт "Хэлмэгдэгчдийн үр хүүхэд, ач зээ нарын эрх ашгийг хамгаалах холбоо"-ноос мэдээлэл хийнэ.

НҮБ-ын Хурлын танхимд

12:30 цагт "Бэлгийн цогц боловсрол" сэдэвт сэтгүүлчдэд зориулсан сургалтыг үндэсний экспертүүд заана.

Төрийн ордны зүүн талын Кредит банктай байрны 4 давхарт, Лобби төвд

14:00 цагт “Монгол дахь орчин цагийн хэлмэгдүүлэлт ба хүний эрх”-онол, практикийн бага хурал болно. 

ШУА-/СТӨ/-ийн 3 давхарын зааланд

14:30 цагт "Өвөр Азийн мэдээлэл харилцаа" сэдвээр ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн орлогч захирал Д.Ф.Жевезня Кофас илтгэл тавина.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл