8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмэгтэйчүүдийн асуудалд Улс төрчид...

2019-09-10 10:46:34

Дэлхий нийтээр 2030 он хүртэлх хугацааны Тогтвортой хөгжлийн зорилтоо /ТХЗ/ тодорхойлж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтын бүх хэлбэрийг хөвгүүд эрэгтэйчүүдийн оролцоотойгоор устгана гэж уриалсныг Монгол улс дэмжиж, хүлээн авсан.

Тэр дундаа ТХЗ-ын 5.5-д Улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хүрээнд шийдвэр гаргах бүх үе шатанд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах тэгш боломжоор эмэгтэйчүүдийг хангах гэсэн заалтыг дэлхийн улс орнууд дэмжин ажилладаг. МЭХ ч уг зорилтын хүрээнд олон улсын дэвшилтэт арга барилаас суралцаж нэвтрүүлэх зорилт тавин Монгол Улсын Засгийн газартай хамтарч “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Төрийн ордонд энэ сарын 17-18-нд зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн чуулганаар “Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл”, “Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал” гэсэн гурван гол сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Эмэгтэйчүүдийн квот, суудал хадгалах зарчим, хүчирхийлэлтэй холбоотой хуулиудын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн эдийн засгийн асуудалд шийдэл олоход байр сууриа илэрхийлнэ үү хэмээн Парламентад суудалтай намууд болох АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан,  МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нарыг панелистаар оролцохыг урьж, албан бичиг хүргүүллээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл