8o
Улаанбаатар хот
mobile menu

“Ардчилал бидэнд юу өгсөн бэ?” онол практикийн бага хурал болно

2019-09-10 11:29:01

  

Монгол Улс 1990 онд ардчилалд шилжсэнээс хойш өдгөө 30 дахь жилийнхээ ойтой золгож буй бөгөөд Монгол ардчилсан орон гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, бүс нутагтаа ардчиллыг амжилттай бойжуулан хөгжүүлж буй загвар орон хэмээн үнэлэгддэг билээ.Тэр тусмаа ардчилсан үзэл, эрх чөлөөг иргэн бүр эдэлж, Ази дахь үлгэр жишээ ардчилсан улс гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Энэ ч утгаараа өнөө жил улс төрийн том хоёр хүчин хамтарч ардчиллын өдрөөр онол практикийн бага хурлыг зохион байгуулах гэж байна.

“МонголУлс-Ардчиллын замаар-30 жил:”, “Ардчилал бидэнд юу өгсөн бэ?” сэдэвт онол практикийн бага хурлаар ардчиллын замаар замнаж буй тухайн улс, дэлхий нийтийн хүрээнд ардчиллын ололт амжилт, алдаа оноогоо үнэлж, цэгнэдэгийн адил өнгөрсөн 30 жилийн алдаа оноогоо хэлэлцэнэ.Тодруулбал нийгэм, улс төр, эдийн засгийн салбар дахь шилжилтийн үе дууссан уу?, Монголын ардчилсан өөрчлөлт шинэчлэлийн гол сургамж юу вэ? зэрэг сэдвийн дор онол,практикийн хурлыг зохион байгуулах юм.

Энэхүү арга хэмжээ энэ сарын 13-ны өдөр /2019.09.13/ 09:00  цагт “Туушин” зочид буудалд болох бөгөөд онол практикийн бага хуралд эрх баригч МАН оролцож байгаагаараа онцлог юм.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,  БНОУХ-гийн Суурин төлөөлөгч Крэйг Кастанья  нар оролцохоос гадна МУ-ын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Н.Учрал, Элчин сайд асан Ц.Сүхбаатар, Монголын Бизнессын Зөвлөлийн Тэргүүн Б.Бямбасайхан, Социнтернийн Олон Улсын Эмэгтэйчүүдийн Байгууллагын Ази номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга Н.Дэмбэрэл, LEAD хөтөлбөрийн төгсөгч  Б.Булганчимэг зэрэг салбар салбарын төлөөлөл оролцоно.

Дашрамд сонирхуулахад энэхүү арга хэмжээний үеэр Үндсэн хуулийн өөрчлөлтүүд Монгол Улсын ардчиллын хөгжилд цаашид хэрхэн нөлөөлөх вэ?  сэдвийн дор илтгэл, хэлэлцүүлэг хийх юм байна.

                                

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл