Монгол Улсын Засгийн газар, МЭХ хамтран “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулга-уулзалтыг энэ сарын 17-18-нд Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
Уг чуулганаар гурван үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд “Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт парламентид суудалтай МАН, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нар панелистаар оролцохоо албан ёсоор мэдэгдлээ. Одоогоор АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанаас хариу ирээгүй байна.
Тэд эмэгтэйчүүдийн квот, суудал хадгалах зарчим, хүчирхийлэлтэй холбоотой хуулиудын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн эдийн засгийн асуудалд байр сууриа илэрхийлнэ.