8o
Улаанбаатар хот
mobile menu

Аяга таваг ариутгах машингүй газруудыг гурван саяар торгоно

2019-09-10 15:00:00

Хоолны газрын үйлчилгээ эрхлэж буй аж ахуй нэгжүүд шинэ стандарттай болж байгаа. Уг стандарт ирэх сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Стандартад мэргэжлийн хяналтын байгууллагад иргэдээс ирсэн нийтийн хоолны газруудтай холбоотой гомдол, санал зэргээс боломжтой зүйлсийг тусгасан байна.

Тухайлбал, орон сууцны зориулалтыг өөрчилж хоолны газар төлөвлөхгүй гэсэн заалт шинээр оруулжээ. Энэ мэдээллийг зарим хэвлэл мэдээлэл сөргөөр ашиглаж байгаа аж. Өөрөөр хэлбэл одоо үйл ажиллагаа явуулж буй газрууд болон, хүнсний үйлдвэрлэл үйлчилгээ явуулахаар зураг төсөл нь зохиогдсон газрууд үүнд хамаарахгүй юм байна. Харин орон сууцны зориулалтыг өөрчилсөн ч журам шинэчлэгдэн батлагдахаас өмнө үйл ажиллагаа явуулж байсан газруудад стандартын шаардлагыг чанд биелүүлэхийг шаардана. Мөн актлагдсан барилгад үйл ажиллагаа явуулж буй газруудын тусгай зөвшөөрлийг сунгахгүй.

Мөн хүн амын дунд хелико бактер маш их байгаа. Энэ нь хоолны газрууд аяга, тавгаа бүрэн гүйцэт ариутгаж, халдваргүйжүүлэхгүй байгаатай холбоотой. Тиймээс хоолны газрууд нь аяга, таваг ариутгах автомат машинтай байх стандарттай болж байгаа аж. Уг стандартыг зөрчсөн, мөрдөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.15, 11.1, 11.2-дугаар заалтаар шийдвэрлэнэ. Зөрчлийн тухай хуульд зааснаар дээрх стандартыг зөрчвөл иргэнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
О.Баасанхүү
3,0 сая төгрөг юу ч биш шүү дээ. Цаана нь өчнөөн олон хүнийг хеликобактериар халдварлуулчихаад......
2019/09/11 202.21.110.94
О.Баасанхүү
энэ бол хеликобактерийг тарааж байгаа гэмт хэрэг шүү. Хеликобактерийн халдвар ямар аймшигтай хор хөнөөлтэй билээ?Халдвар авсан иргэд хохироод өнгөрөх үү? хариу өгөөч
2019/09/11 202.21.110.94