Нийслэлийн Өргөө амаржих газарт өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 21-ны өдөр төрхөөр очсон 27 настай эх нярайн хамт нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн ямар шалтгааны улмаас нас барсан нь тодорхойгүй байсан бөгөөд ар гэрийнхэний зүгээс эмч нарын хариуцлагагүй үйлдэлээс болсон хэмээж байсан. Тэгвэл эмч нар хугацаа алдсаны улмаас эх, үрийн амийг аварч чадаагүй гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байна. Шүүх эмнэлэг тухайн дүгнэлтээ өнгөрсөн нэгдүгээр сард ар гэрийнхэнд танилцуулсан байна.
Эх нярай юунаас болж эндсэнийг шүүх эмнэлэг тогтоолоо
2016-03-14 09:41:00