8o
Улаанбаатар хот
mobile menu

Төв аймгийн замд гурван автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ

2019-09-11 14:23:18

Төв аймгийн замд ноцтой осол гарч олон хүн гэмтжээ.Тодруулбал өнөөдөр /2019.09.11/ 13.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Төв аймгаас Улаанбаатар руу зорчих чиглэлд хүнд даацын хоёр автомашин болон жуулчид тээвэрлэж явсан "Фургон" маркийн автомашинууд мөргөлдсөн осол гарчээ. Ослын улмаас долоон хүн гэмтэл авсан бөгөөд хоёр хүний биеийн байдал хүнд байгаа аж. Гэмтсэн иргэдийг ГССҮТ-д яаралтай хүргэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Amid yavah batalgaa algaa yanda
2019/09/11 112.72.11.122