8o
Улаанбаатар хот
mobile menu

Хамгаалалтын ажилтан бусдад буу тулган сүрдүүлжээ

2019-09-11 15:00:00

Машинаа холдуулаагүй гэж гар буугаар бусдыг сүрдүүлэн хэрэг өчигдөр гарсан байна. Тодруулбал өчигдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт “Их хар сүлд” гэх бичиг бүхий машинтай хүмүүс хүн рүү буу тулгаад байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.=Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчдыг очиж шалгахад “Их хар сүлд” харуул хамгаалалтын албанд ажилладаг 25 настай эрэгтэй Э нь машинаа холдуулсангүй гэж иргэн Ө-тэй маргалдаж, хийн буу гаргаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулжээ.

Уг хэргийн ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд эд мөрийн баримтаар нэг буу, хоёр сумыг хураан авсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Naad haruuliin chini zuv shde teneg pizdanyyd duraaraa zagnadag shde ter buugii ni uguuch
2019/09/11 112.72.11.122