8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Ч.АЛТАНХУЯГИЙГ өчигдөр орой суллажээ

2019-09-12 11:32:00

Ч.Алтанхуягийг  АТГ авилгын хэргээр энэ сарын 09-10-нд шилжих шөнө АТГ-аас цагдан хорьсон. Тэрбээр өмнө Нийгмийн даатгалын ерөнхий газарт удирдах албан тушаал хашиж явсан нэгэн. Ч.Алтанхуяг нь 2017 оноос Эрүүл мэндийн даатгалын газрын даргаар ажилласан билээ. Улмаар Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй хэргээр түүнийг ийнхүү шалгаж эхэлсэн талаар мэдээлэл хүргэсэн билээ. Түүнийг   48 цаг цагдан хориод, үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэж өчигдөр орой сулласан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zaraa
Ene hun buruugui bj boliishdee.
2019/09/12 66.181.161.23
инээдтэй
ШҮҮГЧ суллаж байгааг харахад энэ нөхөр авлигачин мөн. АВЛИГАЖСАН шүүгч нараасаа салах юмсан
2019/09/12 66.181.177.62
зочин
Шаардлагагүй байсан юм бол баривчилж, хорьж сүйд болдог нь юу юм. Хэн нэгэн нь бас суллах даалгавар өгчихсөн үү
2019/09/12 67.180.129.0