8o
Улаанбаатар хот
mobile menu

“Төлбөрийн тэнцэл ба гадаад өр” сэдэвт онол практикийн бага хурал боллоо

2019-09-18 09:20:00

Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Монголбанкны санаачилгаар “Төлбөрийн тэнцэл ба гадаад өр” сэдэвт онол практикийн бага хурлыг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Уг онол практикийн бага хуралд санхүү, эдийн засгийн судлаач, шинжээчид оролцож,  Монгол Улсын эдийн засгийн гадаад тэнцвэр, өрсөлдөх чадварыг сайжруулах, валютын орлогыг нэмэгдүүлэх боломж, бодлогын алхмууд мөн гадаад өрийн удирдлагад баримтлах стратеги гэсэн үндсэн асуудлуудаар судалгаа, шинжилгээний ажлуудынхаа үр дүнг хэлэлцэж, байр сууриа илэрхийлцгээлээ. Уг асуудлууд нь гадаад зах зээлийн тогтворгүй байдал, гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд чухал ач холбогдолтой юм.

Хуралд Монголбанк, ОУВС, Дэлхийн банк, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчдын яам, арилжааны банкууд, эдийн засгийн судалгааны байгууллагууд, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 80 гаруй төлөөлөгч оролцов.

Монголбанк хурлаас гарсан үр дүн, зөвлөмжүүдийг нэгтгэж олон нийт болон холбогдох байгууллагуудад мэдээлэх ба хурлын илтгэлүүдийг эндээс татаж авна уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл